ХУУЛЬ,ЭРХ ЗҮЙ,УЛС ТӨР

Хүний эрхийг хамгаалаагүй, төрийн эрх мэдлийг хуваарилаагүй улсад Үндсэн хууль оршдоггүй.

Төрийн онол хичээлийн 365 тестийн сан

2011-11-24 20:56

 

“Түшээ” Дээд сургууль Эрх зүйн тэнхим 2011-2012 оны хичээлийн жил
Эмхэтгэсэн: Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Э.Батбаяр
 
Төрийнонол хичээлийн 365 тестийн сан
 

1. Аль бодомж зөв вэ?
a. төр субъектив эрх зүйг тогтооно
b. төр объектив, субьектив эрх зүйг холбогч
c. төр объектив эрх зүйг тогтооно
d. төр субъектив эрх зүйг хамгаална
2. Хууль хүний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалсан байх эсэх нь юунаас хамаарах вэ?
a. субъектив эрх зүйгээс
b. объектив эрх зүйгээс
c. төрөөс
d. ард түмнээс
e. нийгмийн түүхээс
3. Аль нь субъектив эрх зүйд хамаарах вэ?
a. хүний эрх, эрх чөлөө
b. монгол Улсын Иргэний хууль
c. монгол Улсын Их Хурлын тухай хууль
d. хууль дээдлэх ёс
e. өмчлөх эрх
4. Дараахын аль нь төрийн тусгай онолын асуудал вэ?
a. өнөөгийн АНУ-ын төр
b. засгийн газар
c. 13-р зууны Их Монгол улсын төр
d. төрийг тодорхойлох оролдлого
e. эрх зүйт төрийн онол
5. Төрийн тухай тогтсон томьёолол өдгөө алга байгаагийн шалтгаан юу вэ?
a. үе үеийнхэн түүхэн ахуй, цаг, иргэншил, соёлоо тусгасан ертөнцийг үзэх үзэлтэй
b. төр байнга хувьсан өөрчлөгддөг, олон талт үзэгдэл,
c. төрийг ойлгох, түүнд хандах улс үндэстний сэтгэлгээний арга, соёл янз бүр.
d. дээрх хариулт бүгд зөв
6. Аль нь төрийг гадаад дүр төрхөөр нь тодорхойлох хандлага вэ?
a. улс төрийн харьцахуй
b. эрхийн асуудлаар зөвшилцсөн, ашиг сонирхолоор нэгдсэн хүмүүсийн холбоо
c. нийгэм үндэсний холбооноос ялгаатай олон талт нарийн нийлмэл машин
d. эрх зүйт хуулиар хамгаалуулсан олон хүмүүсийн нэгдэл
7. “Төр бол засгийн газар” гэсэн тодорхойлолт ямар хэтэрхийлэлд тулгуурладаг вэ?
a. аль нэг түүхэн хэв маягаар нь тодорхойлох хэтэрхийлэл
b. аль нэг элементээр нь тодорхойлох хэтэрхийлэл
c. төрийг байх ёстой талаас нь тодорхойлох хэтэрхийлэл
d. дээрх хариултын аль нь ч биш
8. “Төр” гэсэн ойлголтын нийтлэг агуулгад Монголчууд эдгээрийн алинаар дамжиж хүрсэн бэ?
a. хүн ам, ард түмэн, хотынхноор
b. ёс журам, хууль ёсоор
c. эзэн дээдсээр
d. эрх мэдлээр
e. газар нутгаар
9. Төрийг судлах объектив аргын хүрээнд ямар ямар онолууд багтах вэ?
a. төр бол эрх зүйн харилцаа
b. төр бол яг л байгаа тэр зүйл
c. төр бол эрх мэдэл, засаглагч
d. төр бол бат бэх зохион байгуулалт бүхий нэгдэл
10. Төрийг судлах субъектив аргын хүрээнд ямар ямар онолууд багтах вэ?
a. төр бол оюун ухаан, ёс суртахууны организм
b. төр бол иргэнлэг төлөв байдалд байгаа нэгдсэн хүмүүсийн зохион байгуулалт
c. төр бол ард түмэн
d. төр бол эрх зүйн объект
11. Төрийг үндсэн шинжээр нь тодорхойлдог хандлага
a. сонгодог хандлага
b. легист хандлага
c. марксист хандлага
d. социологийн хандлага
e. реалист хандлага
12. Ж.Бодены үеэс төрийг тодорхойлоход гарсан шинэ хандлага
a. шинжээр тодорхойлох
b. институтчилэн тодорхойлох
c. ард түмэн гэж тодорхойлох
d. улс төрийн талаас тодорхойлох
e. харьцуулан тодорхойлох
13. Төрийг тодорхойлох марксист хандлага
a. чиг үүргээр нь
b. зохион байгуулалтаар нь
c. шинжээр нь
d. эрх зүйн харилцааны мөн чанараар
e. албадлага хэрэглэх шинжээр нь тодорхойлно
14. Социологийн хандлагын гол төлөөлөгч М.Вебер төрийг тодорхойлохдоо
a. чиг үүрэг
b. шинж
c. хууль ёсны хүч
d. эрх зүйн дэг журмын хууль зүйн хэлбэр
e. хуулийн хэлбэршсэн эрх мэдлийг гол үндэслэл болгосон.
15. Хууль зүйн хандлага
a. чиг үүрэг
b. хууль ёсны хүч
c. шинж
d. эрх зүйн дэг журмын хууль зүйн хэлбэр
e. хуулийн хэлбэршсэн эрх мэдлийг гол үндэслэл болгодог.
16. Легист хандлага
a. чиг үүрэг
b. хууль ёсны хүч
c. шинж
d. зохион байгуулалт
e. хуулийн хэлбэршсэн эрх мэдэл гэдгийг шалгуур болгодог.
17. Үндсэн хуулийн тулгуур үзэл санаа, зарчмыг удирдлага болгон төрийг судлах хандлага өдгөө давамгайлж буйн учир
a. Үндсэн хуульд суурь хэм хэмжээ туссан байх ёстой гэдэг үзлийн үүднээс
b. Үндсэн хууль хамгийн дээд хүчин чадалтай учраас
c. Үндсэн хууль ямар нэг онолд тулгуурласан байх учраас
d. Үндсэн хуульд төрийн байгууллыг тодорхойлдог учраас
e. Үндсэн хууль төрийн гол хууль учраас
18. Орчин үед “төр” гэсэн нэр томъёог дараах агуулгаар хэрэглэж байна (үл хамаарахыг ол)
a. нийтлэг эрх мэдэлд нэгдсэн, тодорхой нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүмүүсийн нийлбэр;
b. нийтлэг эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа байгууллага, албан тушаалтны тогтолцоо
c. улс төрийн нийтлэг эрх мэдлийн захирах захирагдах харилцаа
d. хүн ам, нутаг дэвсгэр, үр нөлөө бүхий засгийн газартай бүрэн эрхт, тусгаар тогтносон эрх зүйн этгээд
e. улс төрийн эрх, эрх чөлөөг хамгаалагч, хэрэгжүүлэгч
19. “Төр,” “Төр ёс” гэсэн ойлголтын ялгаа?
a. агуулга ба хэлбэр
b. үзэл санаа ба түүний биежсэн дүр төрх
c. мөн чанар ба үзэгдэл
d. бүхэл ба хэсэг
20. Аль нь шилдэг төрийн номлолын шинжид үл хамаарах вэ?
a. ард түмэн нь аз жаргалтай
b. төрийн зүтгэлтэн нь сайн үйлээр хүмүүжиж бэлтгэгдсэн
c. төр төвшин, шилдэг байх гадаад, дотоод нөхцлийг хангасан
d. удирдагч төрийн эрх мэдлийг бурхны хуулийн дагуу биелүүлдэг байх
21. Төр ёсны аль сэтгэлгээ төрийн эрх мэдлийг мөн чанар, хэлбэр, ажиглахуй гэсэн гурван элементээс бүрдэнэ гэж үздэг вэ?
a. шилдэг төрийн номлол
b. реалист төр ёсны сэтгэлгээ
c. бурханлаг төр ёсны сэтгэлгээ
d. хүлээн зөвшөөрөгдсөн төр ёсны сэтгэлгээ
22. Дараахын аль нь хүлээн зөвшөөрөгдөх төр ёсны сэтгэлгээний шинж вэ?
a. либерал үзэл санаа
b. төрийн монополь эрх
c. өргөн эрх мэдэл бүхий төр
d. төрийг хамгийн шилдэг аргаар удирдах
23. Аль нь реалист төрийн загварын мөн чанарыг илүү тусгаж байна вэ?
a. төр бүхийг бүтээгч
b. хамгийн бага эрх мэдэл бүхий төр
c. төр бүхийг хянаж оролцоно
d. эрх мэдлийг дээдэлнэ
24. Аль нь шударга төрийн загварт хамаарах вэ?
a. төрийг дээдэлнэ
b. төрийн эрх мэдэл хүлээн зөвшөөрөгдөх нь үзэл суртал мөн
c. төрийн эрх мэдэл хүлээн зөвшөөрөгдөх албагүй
d. мөнхийн хууль, жам ёс, гэгээрсэн удирдагч бол эрх мэдлийн эх сурвалж
25. Аль нь хүлээн зөвшөөрөгдөх төрийн шинжид хамаарах вэ?
a. Үндсэн хуульт ёсыг эрхэмлэнэ
b. төрийн эрх мэдэл хүлээн зөвшөөрөгдөх ёстой
c. төрийн эрх мэдлийн эх сурвалж нь дэг журам, хүчирхэг аппарат
d. төрийн эрх мэдэл ард түмний хүсэл зоригт тулгуурлана
26. Төрийн эрх мэдлийн гол зорилт бол эрх зүйт хуулийн ноёрхлыг тогтоох гэж үздэг нь төрийн онолын аль загвар вэ?
a. хүлээн зөвшөөрөгдөх төрийн загвар
b. шударга төрийн загвар
c. реалист төрийн загвар
d. хүлээн зөвшөөрөгдөх болон шударга төрийн загвар
27. Аль нь реалист төрийн загварын шинжид үл хамаарх вэ?
a. гүйцэтгэх эрх мэдэл голлох үүрэгтэй
b. гэгээн деспотизм
c. авторитар дэглэм
d. ардчилсан дэглэм
28. Ямар төрийн загвар эрх мэдлийг эрхэм зүйл гэж үздэг вэ?
a. шударга
b. реалист
c. либерал
d. авторитар
29. Ямар төрийн загвар төрийн эрх мэдлийг ард түмний хүсэл зориг гэж үздэг вэ?
a. шударга
b. реалист
c. либерал
d. ортодокс
e. сонгодог
30. Ямар төрийн загвар төрийн эрх мэдлийн үзэл баримтлалыг хамгийн бага оролцоо бүхий гэж үздэг вэ?
a. шударга
b. реалист
c. либерал
d. ортодокс
e. сонгодог
31. Ямар төрийн загвар улс төрийн гол үнэт зүйлийг үндэсний аюулгүй байдлыг хамгаалах гэж үздэг вэ?
a. сонгодог
b. реалист
c. либерал
d. ортодокс
e. шударга
32. Ямар төрийн загвар эрх мэдлийн эх сурвалжийг дэг журам, хүчирхаг аппарат гэж үздэг вэ?
a. сонгодог
b. реалист
c. либерал
d. ортодокс
e. шударга
33. Дараахын аль нь төрийн шинжид хамаарах вэ?
a. ард түмэн
b. хүн ам
c. нутаг дэвсгэр
d. нийтлэг эрх мэдэл
34. Орчин үед улсын хил тогтооход юунд илүү үндэслэж байна вэ?
a. зан заншил
b. нэг талын хүсэл зориг
c. хүчирхийлэл
d. тухайн нутаг дэвсгэр дээр оршин сууж буй үндэстэн
35. Дараахын аль нь зөв бэ?
a. демаркаци нь делимитацид тулгуурлана.
b. делимитаци нь демаркацид тулгуурлана.
c. делимитаци болон демаркаци нь бие биедээ тулгуурлана.
d. делимитацийг демаркациас өмнө хийнэ
36. Дараахын аль нь улсын нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүнд үл багтах вэ?
a. антрактик
b. тухайн улсын далбай бүхий усан онгоц
c. сарны гадаргуу
d. актав
37. Улсын нутаг дэвсгэр өөрчлөгдөх нөхцөл?
a. шинэ улс үүсэхэд
b. нутаг дэвсгэрээ буцаан авахад
c. бусдын нутаг дэвсгэрийг булаан эзлэхэд
d. бусдад нутаг дэвсгэрээ түрээслүүлэхэд
38. Ямар нөхцөлд нутаг дэвсгэрийн тодорхой хэсэгт өөр улс эрх мэдлээ хэрэгжүүлэх вэ?
a. түрээслүүлсэн
b. түр шилжүүлсэн
c. худалдсан
d. нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг бусдад алдсан
39. Дараахын аль нь Монголын ард түмэн гэсэн ойлголтод багтах вэ?
a. Монгол улсын нийт иргэд
b. харьяалалгүй хүн
c. Монгол улсад байнга оршин суудаг гадаадын иргэн
d. хүн ам
40. Хүн ам нь ард түмэн гэсэн ойлголтоос явцуу юу?
a. тийм
b. үгүй
c. энэ хоёр ойлголт адилхан агуулгатай
41. Дараахын аль нь иргэний харьяаллыг үүсмэлээр олох үндэслэл болох вэ?
a. тухайн улсын нутаг дэвсгэрт төрсөн
b. үндэслэл бүхий хүсэлт
c. эцэг эхийн иргэний харьяалал
d. өөр улсын иргэнтэй гэр бүл болсон
42. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах эрхийн агуулга?
a. нутаг дэвсгэрээс хүчлэн гаргахыг хориглох
b. нутаг дэвсгэр, түүний хэсгийг булаан эзлэхийг хориглох
c. нутаг дэвсгэрийг нэгтгэж, салгахыг хориглох
d. бусдад ашиглуулахыг хориглох
e. түрээслэхийг хориглох
43. Үндэсний эрх зүйн дэглэм үйлчлэх хүрээ хязгаарыг юу тодорхойлох вэ?
a. төрийн эрх мэдэл
b. Үндсэн хууль
c. нутаг дэвсгэр
d. хилийн тухай хууль
e. олон улсын эрх зүй
44. Ф.Шершеневич юуг эрх мэдлийн сэтгэл зүйн үндэс гэж үзсэн бэ?
a. захирагчийн нэр хүнд
b. захирагдагчийн айдас
c. захирагчид итгэх итгэл
d. захирагдагчийн хүсэл зориг
45. Нийтлэг эрх мэдэл бусад эрх мэдлээс юугаараа ялгаатай вэ?
a. тухайн улсын нутаг дэвсгэр дээрх хамгийн хүчтэй
b. захирагдагчийн айдас, итгэлд тулгуурладаг
c. нийтлэг ашиг сонирхолыг илэрхийлэн хамгаалдаг
d. нийт ард түмнийг хамардаг
e. тухайн улсын нутаг дэвсгэрийг бүрэн хамрадаг
46. Төр бодитой оршин байгааг юугаар мэдэрч, хүртэж, ойлгож болох вэ?
a. төрийн удирдлагаар
b. хуулийн хэрэгжилтээр
c. шүүн таслах ажлаар
d. хууль тогтоох үйл ажиллагаагаар
e. эдгээрийн нийлбэрээр
47. Бихевиоризм (Лассуэл) эрх мэдлийг хэрхэн тодорхойлдог вэ?
a. нийгмийн тогтолцооны чадвар
b. хүн хүнээ эзэмдэх гэсэн сэтгэцийн хүсэл
c. тавьсан зорилгоо хэрэгжүүлэх чадвар
d. улс төрийн хүч чадлыг эзэмдэх гэсэн хүний хүсэл зориг
48 Хүсэл зориг гэж юу вэ?
a. А субъектын хүссэн зүйлийг Б субъект хийлгэх
b. А субъектын хүсээгүй зүйлийг Б субъект хийлгэх
c. А субъектын хүссэн зүйлийг Б субъект хийлгэхгүй байх
d. А субъектын хүсээгүй зүйлийг Б субъект хийлгэхгүй байх
49. Хүний эрх, эрх чөлөөнд тулгуурладаггүй, хүчирхийллийн замаар айх эмээх сэтгэл зүйг бий болгон өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрүүлж захирах хүчийг тогтоодог аргыг юу гэж нэрлэдэг вэ?
a. итгүүлэх арга
b. албадах арга
c. итгүүлэх болон албадах арга
d. айлгах арга
50. Эрх мэдлийг гэр бүлийн, цэргийн, намын, үйлдвэрчний, төрийн гэж ангилах шалгуур нь юу вэ?
a. гүйцэтгэж буй чиг үүрэг
b. субъект
c. хэрэгжүүлж байгаа арга
d. багтаамж
51. Эрх мэдлийг ардчилсан ба ардчилсан бус гэж ангилах шалгуур нь юу вэ?
a. гүйцэтгэж буй чиг үүрэг
b. субъект
c. хэрэгжүүлж байгаа арга
d. багтаамж
52. Дараахын аль нь эрх мэдлийг гүйцэтгэж буй чиг үүргээр нь ангилсан ангилал вэ?
a. Бага – гэр бүлийн, Дунд – төрийн, Өргөн – улс төрийн
b. эдийн засгийн, мэдээллийн, албадлагын
c. хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх
d. ардчилсан, ардчилсан бус
53. Төрийн эрх мэдлийн эх сурвалж юу вэ?
a. хүлээн зөвшөөрөлт
b. удирдагчийн хүсэл зориг
c. ард түмний болон удирдагчийн хүсэл зориг
d. айх эмээх сэтгэл зүй
54. Дараахын аль нь төрийн бүрэн эрхийн тухай жам ёсны онолын үзэл баримтлал вэ?
a. төрийн бүрэн эрхт байдлын цорын ганц эзэн бол ард түмэн
b. ард түмний бүрэн эрхт байдлын дээр төрийн төвлөрсөн засгийн бүрэн эрхт байдлыг тавьдаг
c. төрийн бүрэн эрхт байдлын жинхэнэ субъект бол захирагчид болон ард түмэн юм
d. төрийн хүсэл зориг бүх хүсэл зоригийн дээр байдгийг шүүмжилдэг.
55. Төрийн бүрэн эрхт байдлын орчин үеийн үзэл баримтлалын хандлага
a. Төрийн дотооддоо дээдлэгдэх, гадаад харилцаанд хэнээс ч үл хамаарах байдал нь нэг улс орноор хязгаарлагдах явдал түгээмэл болсон.
b. Төрийн дотооддоо дээдлэгдэх, гадаад харилцаанд хэнээс ч үл хамаарах байдал нь олон улсын эрх зүйгээр хязгаарлагдах явдал түгээмэл болсон.
c. Төрийн бүрэн эрхт байдал нь төр, түүний эрх мэдэл зөвхөн өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээнд дээдлэгдэж, олон улсын харилцаанд хэнээс, юунаас ч үл хамаарч байх ёстой.
d. Төрийн бүрэн эрхт байдал бол туйлын зүйл биш.
56. Төр улс орны хэмжээнд эрх зүйн дэг журам бий болгох, иргэд, албан тушаалтны эрх үүргийг тогтоох, нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлчлэх эрх зүйн хэм хэмжээг тогтоох, биелүүлэх, шүүн шийдвэрлэх зэрэг нь төрийн бүрэн эрхт байдлын аль талд хамаарах вэ?
a. Төрийн бүрэн эрхт байдлын гадаад тал
b. Төрийн бүрэн эрхт байдлын дотоод тал
c. Төрийн бүрэн эрхт байдлын гадаад болон дотоод тал
d. Төрийн бүрэн эрхт байдлын олон улсын тал
e. Төрийн бүрэн эрхт байдалд хамаарахгүй
57. Монгол улсын хууль Монгол улсын олон улсын гэрээний заалттай зөрчилдвөл аль нь илүү хүчин чадалтай (алийг нь дагаж мөрдөх) вэ?
a. Монгол улсын хууль
b. Монгол улсын олон улсын гэрээ
c. Монгол улсын Үндсэн хууль
d. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг
58. Дараахын аль нь төрийн бүрэн эрхт байдлын гадаад тал вэ?
a. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх чадвар
b. Өөрсдийн ашиг сонирхол, эрхийг хөндсөн асуудлаарх бүс нутгийн болон олон улсын гэрээ хэлэлцээр, хурал зөвлөгөөнд оролцох эрх
c. Дэлхийн бусад улстай бүрэн эрхтэй харилцах, элчин харилцаа хөгжүүлэх эрх
d. Нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлчлэх эрх зүйн хэм хэмжээг тогтоох чадвар
59. Дараахын аль нь төрийн бүрэн эрхт байдлын улс төрийн үндэс вэ?
a. Өөрийн нутаг дэвсгэр, өмч, соёлын өв
b. Улс орны тогтвортой байдал, улс төрийн зохих төвшинд хөгжсөн байгууллага, засаг төрийн бүтэц
c. Төрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал
d. Халдашгүй дархан байдал, Үндсэн хууль, олон улсын гэрээ
60. Монгол Улсын Үндсэн хуулийн 20-р зүйлд ”…хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж заасан нь төрийн эрх мэдлийн аль шинжийг илэрхийлэл вэ?
a. Нэгдмэл
b. Нийтлэг эрх ашгийн илэрхийлэл
c. Монополь
d. Хүлээн зөвшөөрөгдсөн
61. Төрийн эрх мэдэл ямар эрх ашгийг илэрхийлэн хамгаалж, хэрэгжүүлдэг вэ?
a. Нийтийн эрх ашиг
b. Нийтлэг эрх ашиг
c. Хувийн эрх ашиг
d. Нийгмийн аль нэг бүлгийн эрх ашиг
e. Эрх барьж буй намын
62. Монгол Улсын Үндсэн хуулийн 1-р зүйлийн 2-д “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан нь төрийн эрх мэдлийн ямар шинжийн илэрхийлэл вэ?
a. Хүлээн зөвшөөрөгдөх
b. Тодорхой шаардлага хангасан албан тушаалтан хэрэгжүүлэх
c. Монополь
d. Нэгдмэл
63. Монгол Улсын Үндсэн хуулийн 51-р зүйлийн 2-т “Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр, хууль зүйн дээд боловсролтой гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг шүүхийн шүүгчээр томилж болно” гэж заасан нь төрийн эрх мэдлийн ямар шинжийн илэрхийлэл вэ?
a. Хүлээн зөвшөөрөгдөх
b. Тодорхой шаардлага хангасан албан тушаалтан хэрэгжүүлэх
c. Монополь
d. Нэгдмэл
64. Олон ургальч ардчиллын үзэл баримтлал төрийн эрх мэдлийн субъектыг хэн гэж үздэг вэ?
a. Ард түмэн
b. Оюуны өндөр чадавхи, ёс суртахуунтай, эдийн засгийн талаар хараат бус, бие даасан цөөнх
c. Шударга ёсны дагуу хууль ёсны сонгуулиар өрсөлдөж шалгарсан хамгийн чадвартай, нэр хүндтэй цөөнх
d. Хаан
65. Ард түмний төлөөллийн дээд байгууллагыг төрийн эрх мэдлийн гол субъект гэж үздэг нь аль загвар бэ?
a. Вестминстрийн загвар
b. Боннын загвар
c. Вестминстрийн болон Боннын загвар
d. Үндсэн хуульт төрийн тогтолцоо
66. Төрийн эрх мэдпийн үндсэн субъект хэн бэ?
a. Ард түмнээс эрх шилжүүлэн авсан төрийн байгууллага
b. Ард түмэн
c. Элит хэсэг
d. Эзэн хаан
e. Төрийн тэргүүн
67. Төрийн эрх мэдлийн давуу чанарыг бий болгож буй хүчин зүйлийн нийлбэр цогцыг юу гэдэг вэ?
a. Төрийн эрх мэдлийн субъект
b. Төрийн бүрэн эрхт байдал
c. Төрийн эрх мэдлийн эх сурвалж
d. Төрийн эрх мэдэл
68. Төрийн эрх мэдлийн эх сурвалж бол “elgbrlgl* ututtjvty e;nj;guxnay ytj hoy;* mfjnay эрх мэдлийн oal grnllguggys oj domttl* ie;gjug байдлаараа хүлээн зөвшөөрөгдөх чадвар юм” гэж хэн үзсэн бэ?
a. М.Вебер
b. Н.Бердяев
c. И.Кант
d. Б.Рассел
69. Дараахын аль нь ардчилсан бус дэглэмтэй улсын хувьд төрийн эрх мэдлийн гол эх сурвалж болдог вэ?
a. Уламжлал
b. Улс төр, эрх зүйн үнэт зүйл
c. Айх эмээх сэтгэл зүй
d. Материаллаг болон материаллаг бус нөөц
70. Хүн хууль бус зүйл тэр бүр хийддэггүй нь юутай холбоотой вэ?
a. Айх эмээх сэтгэл зүй
b. Ёс суртахуун
c. Эрх зүйн соёл
d. Хүлээн зөвшөөрөлт
e. Хуулийн хүч чадал
71. Нийтийн өмч, татвар нь төрийн эрх мэдлийн ямар эх сурвалж вэ?
a. Уламжлал
b. Улс төр, эрх зүйн үнэт зүйл
c. Айх эмээх сэтгэл зүй
d. Материаллаг болон материаллаг бус нөөц
72. Адчилсан төрийн эрх мэдлийн гол эх сурвалж юу вэ?
a. Уламжлал
b. Улс төр, эрх зүйн үнэт зүйл
c. Айх эмээх сэтгэл зүй
d. Материаллаг болон материаллаг бус нөөц
73. Төрийн эрх мэдэл хүлээн зөвшөөрөгдөх нөхцөл юу вэ?
a. Үндсэн хууль
b. Айх эмээх сэтгэл зүй
c. Удирдагчийн нэр хүнд
d. Төрийн хүч албадлага
74. Дараахын аль нь төрийн зорилт вэ?
a. Төрийн зорилгыг хэрэгжүүлэх үе шат бүхий арга хэмжээ
b. Төрийн үйл ажиллагааг чиглүүлж буй үзэл санаа
c. Төрийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн байнгын, тогтвортой үйл ажиллагаа
75. Дараахын аль нь объектив зорилго вэ?
a. Хүн төрөлхтний хувьсан өөрчлөгдөж байгаа харилцааны өмнө тавьж буй зорилго
b. Тухайн эрин үед иргэд, нийгмийн өмнө тавьж буй зорилго
c. Түүхэн үйл явдлаас хамааран тухайн төр улсын өмнө бий болж буй зорилго
d. Хүн төрөлхтний улс төр, эдийн засгийн харилцааны өөрчлөлтөөс үүдэлтэй зорилгууд
76. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотой зорилго нь төрийн аль зорилгод хамаарах вэ?
a. Төрийн тусгай зорилго
b. Төрийн иж бүрэн зорилго
c. Төрийн субъектив зорилго
d. Төрийн объектив зорилго
77. Монгол улс 1990 оноос хойш эрх зүйт ёсыг хөгжүүлэх, ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засагт эргэлт бусалтгүй орохыг зорьж байна. Энэ нь төрийн ямар зорилго вэ?
a. Төрийн тусгай зорилго
b. Төрийн иж бүрэн зорилго
c. Төрийн субъектив зорилго
d. Төрийн объектив зорилго
78. Дараахын аль нь төрийн субъектив зорилго биш вэ?
a. Тухайн улс орны түүхэн онцлог, нөхцөл байдлыг тусгасан зорилго
b. Хүн төрөлхтний тулгамдсан асуудал
c. Тухайн улсын эрхэм дээд эрмэлзлэл
d. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах
79. Хэн төрийн зорилгын онолуудыг туйлын болон харьцангуй гэж ангилсан бэ?
a. И.Кант
b. Гегель
c. Г.Елленик
d. Аристотель
80. Хувь хүн, нийгмийн сайн сайхан байдлыг хангах нь нийтлэг эрх мэдлийн байгууллагын цорын ганц зорилго гэж үздэг онолыг нэрлэнэ үү?
a. Хязгаарлагдмал зорилгын чиглэл
b. Харьцангуй зорилгын онол
c. Аз жаргал, элбэг баян амьдралыг цогцлуулах онол
d. Ёс суртахууны онол
81. Гегелийн “Төр бол объектив ёс суртахууны дээд хэлбэр” гэх тодорхойлолт аль онолд багтдаг вэ?
a. Хязгаарлагдмал зорилгын чиглэл
b. Харьцангуй зорилгын онол
c. Аз жаргал, элбэг баян амьдралыг цогцлуулах онол
d. Ёс суртахууны онол
82. Дараахын аль нь хязгаарлагдмал зорилгын онолд багтах вэ?
a. Аливаа төрлийн сайн сайхан байдлыг хангах, асран тэтгэх зорилгоос төр татгалзах ёстой.
b. Аюулгүй байдлыг хангах, эрх чөлөө болон эрх зүйг хэрэгжүүлэх нь төрийн үндсэн зорилго.
c. Аливаа төрлийн сайн сайхан байдлыг хангах, ядуу буурай хүмүүсийг асран тэтгэх нь төрийн үндсэн зорилго.
d. Ёс суртахууныг хангах хязгаарлагдмал зорилгоо төр хэрэгжүүлэх ёстой.
83. “Төрийн үүсэл” гэсэн ойголтыг хууль зүйн шинжлэх ухаанд ямар утгаар судалдаг вэ?
a. Төр улс үүссэн гэх түүхэн эхлэлийг
b. Төр улс үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлийг
c. Тодорхой улсын үүслийг
d. Төрийн үүслийн тухай онол
e. Өргөн утгаар судална
84. Дараахын аль нь “de facto”-д хамаарах вэ?
a. Шинээр үүссэн төрийг бүрэн хэмжээгээр, албан ёсоор хүлээн зөвшөөрөх
b. Шинээр үүссэн төрийг хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх
c. Аливаа улсууд харилцан бие биенээ хүлээн зөвшөөрөх сонирхолгүй боловч, ямар нэг асуудлыг шийдвэрлэхийн тулд түр зуур албан ёсоор хүлээн зөвшөөрөх
d. Тухайн төрийн оршин тогтнох чадварт эргэлзэж буйн илрэл
85. Улс төрийн нийтлэг үүсэж, эрх зүйн дэглэм тогтоож, Үндсэн хууль баталж, төр улсаа дэлхий нийтэд тунхаглажээ. Энэ нь аль ойлголтыг илэрхийлэх вэ?
a. de facto
b. de jure
c. ad hoc
d. facto
86. Дараахын аль нь декларитив онолын үзэл баримтлал вэ?
a. Аливаа улс (төр) үүсч бий болсон цагаасаа олон улсын эрх зүйн субъект болдог
b. Бусад улсууд хүлээн зөвшөөрснөөр шинэ улс олон улсын эрх зүйн бие даасан субъект болдог
c. Хүлээн зөвшөөрөх нь бодит байдлыг гагцхүү ёсчлох төдий хэрэг юм.
87. Хүн төрөлхөөсөө муу болох үзлийг аль нь баримталдаг вэ?
a. Анархистууд
b. Т.Гоббс
c. Энэтхэгийн Шустрын сэтгэгчид
d. И.Кант
88. Анархистууд ямар үзэл баримтлалыг дэмждэг вэ?
a. Байгалийн захиргаанд мөнхийн дайсагнал, айдас хүйдэс, хүний амьдрал ядуу, ой гутам байсан.
b. Байгалийн захиргаанд байх үед хувиа бодогч бодгалиудын дунд ч хамтын ажиллагаа байдаг
c. Хүн төрөлхөөсөө сайн
d. Төргүй үед горим журмаар байгалийн захиргааны дутагдлыг засна.
89. Дараахын аль нь байгалийн захиргааны үндсэн шинж вэ?
a. Хувийн өмчийн зонхилох хэсгийг байгалийн баялаг бүрдүүлж байсан. Байгалиас заяасан авьяас, бяр чадал, эр зориг, нэр хүнд бүхий ахлагч удирдлага
b. Хамтын хөдөлмөр, эзэмшил, хэрэглээ
c. Хүмүүс өөрийн гэсэн нутаг дэвсгэр дээрээ л амьдардаг байдал
d. Хууль ёсыг нийтээр сахих
90. Байгалийн захиргааны үед ямар эдийн засаг байсан бэ?
a. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
b. Хэрэглэгч эдийн засаг
c. Үйлдвэрлэгч эдийн засаг
d. Зах зээлийн эдийн засаг
e. Мал аж ахуй , газар тариалангийн эдийн засаг
91. Төрийн үүсэлд нөлөөлсөн байгалийн анхдагч хүчин хүчин зүйл
a. халуун үе (миоцен)
b. мөстлөгийн үе (плиоцен)
c. байгалийн шинжлэлийн их нээлт
d. галт уулын дэлбэрэлт
e. усны төвшний бууралт
92. Төрийн үүсэл хүний хөгжлийн аль үед холбогдох вэ?
a. Homo Erectus
b. homo Habilis
c. Homo Sapiens
93. Нийгмийн хөдөлмөрийн хуваарь, хүний хэрэгцээгээр төрийн үүслийг тайлбарладаг онол
a. шашны онол,
b. эцгийн эрхт ёсны онол
c. нийгмийн гэрээний онол
d. нийгэм-эдийн засгийн онол
e. тархацын онол
94. Төрийн үүслийн анхдагч шатгааныг байгалиас заяасан тэгш бус байдлаас эрж хайдаг онол
a. хүчирхийллийн онол
b. эцгийн эрхт ёсны онол
c. нийгмийн гэрээний онол
d. арьсны онол
e. тархацын онол
95. Төрийн үүслийг газар, нутаг дэвсгэрийг эзэрхэх, улмаар хамжлагат ёсны харилцааны түүхэн үр дүн гэж үздэг онол
a. өв залгамжлалын онол
b. эцгийн эрхт ёсны онол
c. нийгмийн гэрээний онол
d. нийгэм-эдийн засгийн онол
e. тархацын онол
96. Төрийн үүслийн анхадагч шалтгааныг хүмүүс нэг дор бөөгнөрсөнтэй холбож үздэг онол
a. өв залгамжлалын онол
b. эцгийн эрхт ёсны онол
c. нийгмийн гэрээний онол
d. нийгэм-эдийн засгийн онол
e. сэтгэл зүйн онол
97. Төрийн эрх мэдлийг зарлалгүй зөвшөөрөх (tacit consent) тухай үзэл аль онолд хамаатай юу?
a. өв залгамжлалын онол
b. эцгийн эрхт ёсны онол
c. нийгмийн гэрээний онол
d. нийгэм-эдийн засгийн онол
e. сэтгэл зүйн онол
98. Төрийн үүслийг хүний төрөлх мөн чанар болсон захирах захирагдах ёсноос ургуулан тайлбарладаг онол
a. өв залгамжлалын онол
b. эцгийн эрхт ёсны онол
c. нийгмийн гэрээний онол
d. нийгэм-эдийн засгийн онол
e. сэтгэл зүйн онол
99. Төр ёсыг хэрэгжүүлж байгаа улс түмний удирдлагын туршлагыг нөгөө нь шилжүүлэн авах замаар төр үүссэн гэдгийг батлахыг зорьдог онол
a. өв залгамжлалын онол
b. эцгийн эрхт ёсны онол
c. нийгмийн гэрээний онол
d. нийгэм-эдийн засгийн онол
e. тархацын онол
100. Төр үүсэх урьдач нөхцөлийг удирдагчийн захиргаа(вождизм) гэж үздэг онол
a. өв залгамжлалын онол
b. эцгийн эрхт ёсны онол
c. нийгмийн гэрээний онол
d. нийгэм-эдийн засгийн онол
e. улс төрийн антропологийн онол
101 . Марксист онол төрийн үүслийг тайлбарлахдаа ямар зарчимд тулгуурладаг вэ?
a. Ангийн зарчим
b. Монист зарчим
c. Плюралист зарчим
d. Төвлөрсөн удирдлагын зарчим
102. Шашны тэргүүн нар эзэн хаадтай тэмцэхэд Шашны онолын аль үзэл баримтлал хамгийн их нөлөөлсөн бэ?
a. Фома: хүний бие махбодид сүнс шингэсэн шиг л бурханы оюун ухаан, хүсэл зориг захирагч хүнд мөн оршиж байдаг.
b. Ионн Златоуст: захирагчийн оршихуй нь бурханы үйл хэрэг.
c. Библи судар: Мойсей хуулиудыг бидэнд өгсөн.
d. Августин: Төр нүгэл хилэнцээс үүдэлтэй ч бурханы авран энэрэх нигүүлсэнгүй үзэлд үйлчилвэл мөнхөд орших болно. Бурханы хаанчлалд өөрийгөө зориулсан төр л зөвтгөгдөнө.
103. Марксист онол төрийн үүслийг тайлбарласан ямар онолд тулгуурлан үүссэн бэ?
a. Хүчирхийллийн онол
b. Өв залгамжлалын онол
c. Шашны онол
d. Нийгэм, эдийн засгийн онол
e. Нийгмийн гэрээний онол
104. Марксист онолын сул тал юу вэ?
a. Хөдөлмөийн хуваарь
b. Хувийн өмч
c. Нийгмийн ялгарал, зөрчил
d. Монист зарчим
105. Төрийн үүслийн шалтгааныг өмчтэй холбон талбарладаггүй онол
a. Нийгэм, эдийн засгийн онол
b. Марксист онол
c. Өв залгамжлалын онол
d. Эцгийн эрхт ёсны онол
106. Дараах онолуудын аль алиныхаа эх сурвалж болсон бэ?
a. Хүчирхийллийн онолын эх сурвалж бол өв залгамжлалын онол
b. Өв залгамжлалын онолын эх сурвалж бол хүчирхийллийн онол
c. Марксист онолын эх урвалж нийгэм, эдийн засгийн онол
d. Нийгэм, эдийн засгийн онол нийгмийн гэрээний онолын эх сурвалж
107. Нийгмийн гэрээний онолын түүхэн эх үндсийг хэн тавьсан бэ?
a. Т.Гоббс
b. Ж.Локк
c. Ж.Ж.Руссо
d. Грекийн софистууд
e. VII Григория
108. Нийгмийн гэрээний онолд аливаа эрх мэдлийн эх сурвалжийг юу гэж үздэг вэ?
a. Бүрэн эрхт хувь хүн
b. Эзэн хаан
c. Нийгэм, эдийн засгийн хөгжил
d. Бурхны хүсэл зориг
109. Нийгмийн гэрээний онолын төлөөлөгчид төрийг хэзээ үүссэн гэж үздэг вэ?
a. Байгалийн захиргааны үед
b. Нийгмийн гэрээ байгуулагдсанаар
c. Хэрэглэгч эдийн засгаас үйлдвэрлэгч эдийн засагт шилжсэнээр
d. Хүн үүссэн үеээс
110. Т.Гоббс нийгмийн гэрээг ямар субъектууд хоорондоо байгуулдаг гэж үзсэн бэ?
a. Захирагч ба захирагдагчид
b. Хаан ба ард түмэн
c. Хувь хүмүүс
d. Захирагчид
111. Ж.Ж.Руссо нийгмийн гэрээг
a. Нэгдмэл хүсэл зориг
b. Иргэдийн эрх чөлөө
c. Нэгдмэл хүсэл зориг ба иргэдийн эрх чөлөө
d. Нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангана.
112. Нийгмийн гэрээний онолоор зөвшилцийн зарчмыг хэн хэрэгжүүлэх вэ?
a. Насанд хүрэгсэд
b. Эрүүл ухаант бүх хүн
c. Насанд хүрсэн, эрүүл ухаант бүх хүн
d. Бүхий л хувь хүн
113. Нийгмийн гэрээний онолоор төрийн ивээл хамгаалалтад орж, түүнээс ямар нэг ашиг тустай зүйл хүртэн дуугүйхэн сууж байгаа хүн бүрийг төрийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үү.
a. Тийм
b. Үгүй
c. Тодорхойгүй
d. Мэдэхгүй
114. Нийгмийн гэрээг тухайн нийгмийн бүх гишүүд бодитой байгуулдаг уу?
a. Тийм
b. Үгүй
c. Тодорхойгүй
d. Мэдэхгүй
115. Аристотель хүний мөн чанарыг юу гэж үзсэн бэ?
a. Хүний мөн чанар угаасаа сайн
b. Хүний мөн чанар угаасаа муу
c. Хүний мөн чанарын талаар тэрээр авч үзээгүй
d. Захирах захирагдах харилцаанд гарцаагүй орох тавилантай амьтан
116. Аристотель захирах захирагдах харилцааны төгс хэлбэрийг юу гэж үзсэн бэ?
a. Гэр бүл
b. Гацаа суурин
c. Улс буюу нийгэм
d. Хот
117. “Төр хэмээх энэ том айлын эцэг нь төрийн тэргүүн бөгөөд эцэг хүн хүүхдээ хэрхэн захирч, хүмүүжүүлж, халамжилдгийн нэг адил албат нараа захирна” гэж үзэж хэн хэлсэн бэ?
a. Аристотель
b. Кунз
c. Роберт Фильмер
d. Михайловский
118. Усыг амьдралд ойртуулах шаардлага захирагчийг төрүүлсэн гэж ямар онол үздэг вэ?
a. Усжуулалтын онол
b. Тархацын онол
c. Эцгийн эрхт ёсны онол
d. Органик онол
119. Азын үйлдвэрлэлийн аргатай аль онол шууд холбогддог вэ?
a. Усжуулалтын онол
b. Тархацын онол
c. Эцгийн эрхт ёсны онол
d. Органик онол
120. Тархацын онолоор төр ёс хаана эхэлж үүссэн бэ?
a. Газар дундын тэнгис
b. Нил болон Тигр
c. Янцзы болон Евфрат
d. Европ
e. Монгол
121. Тархацын онол ямар үед мухардалд ордог гэж судлаачид үздэг?
a. Төрийн анхдагч түүхэн эхлэлийн шалтгаан, нөхцөлийг тайлбарлахад
b. Иргэншлийн үед шинэ төр үүсэх тухайд
c. Хэн, хэзээ, хаанаас ямар туршлагыг дэлгэрүүлэн авсан тухайд
d. Туршлага гэж юу вэ гэдэгт
122. Габриель Тардын үзэж байгаагаар хүний ямар шинж төрийн үүсэлд гол нөлөө үзүүлсэн бэ?
a. Нийгмийн болон хувийн аливаа зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэх арга замыг олох чадвар, мэдлэг
b. Хүний амин хувиа хичээх шинж
c. Бусдын туршлагыг авч хэрэглэх хүсэл, эрмэлзлэл
d. Хүний ёс суртахууны шийдвэр гаргах чадвар
123. Органик онолоор засгийн газар ямар чиг үүрэг гүйцэтгэдэг вэ?
a. Нийгмийн организмын доторх хууль, зүй тогтлыг хамгаалж хэрэгжүүлэх
b. Нийгмийн организмын тогтолцоог тохируулан зохицуулах чиг үүрэг
c. Нийгийн организмын дотоод чиг үүрэг
d. Нийгмийн организмын гадаад чиг үүрэг
124. Дараах онолуудын аль нь байгалийн шинжлэх ухааны арга зүй, ойлголтыг ашигласан бэ?
a. Арьсны онол
b. Органик онол
c. Улс төрийн антропологийн онол
d. Өв залгамжлалын онол
e. Нийгмийн гэрээний онол
125. “Хүн биологийн амьтан болохынхоо хувьд байгалиас төрж, улмаар хувьслын явцад нийгмийн гишүүн, төрийн иргэн болдог. Нийгмийн амьдрал бол хүний хөгжлийн байгал, нийгмийн хуулиудын зайлшгүй хослол” гэж хэн үзсэн бэ?
a. Аристотель
b. Ж.Гобино
c. Г.Спенсер
d. Г.Тард
126. Хэн хүн амыг суут хүмүүс, хэрэгжүүлэгчид, олон түмэн гэж гурав хуваасан бэ?
a. И.Кант
b. Ф.Ницще
c. Ж.Гобино
d. Г.Спенсер
127. “Эзэн боол байх нь хүний байгалиас заяасан хувь тавилан” гэсэн үзэл дээр аль онол суурилсан бэ?
a. Арьсны онол
b. Эцгийн эрхт ёсны онол
c. Тархацын онол
d. Органик онол
e. Улс төрийн антроп
Like | Ангилал : Шалгалтын асуулт | Нийтэлсэн : bagsh | Уншсан (738) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл